Fundermax
1890 онд анх үүсгэн байгуулагдсан Австри улсын FunderMax брэнд нь өнгө декорын өргөн сонголттой, өндөр чанартай, гадны нөлөөлөлд тэсвэртэй барилгын фасадны компакт хавтан болон интерьер, тавилгын хавтангуудыг үйлдвэрлэдэг. Манай компани 2015 оноос тус брэндийн албан ёсны партнераар ажиллаж байна.
FunderMax брэндийн хавтангууд нь 160 гаруй өнгө, 10 гаруй гадаргууны сонголттой. Түүнчлэн захиалагчийн хүсэлтээр хүссэн концепци, дизайнаар хавтанг зүсэх, цоолох, матах, хавтан дээр сийлбэр хийх мөн хүссэн зургаа хэвлүүлэх боломжтой.
Компакт хавтан нь -80 - +180 хэмд тэсвэртэй, гал, ус, чийгний хамгаалалттай тул барилгын фасад төдийгүй дээвэр, тагт, таазанд суурилуулж ашиглах боломжтой.



