ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН АКУСТИК ТАВ ТУХ
Үйлчилгээний байгууллага, оффисын акустикийн тав тухыг бүрдүүлэхэд нэмэр болох мэдээллийг энэ удаагийн блогоороо хүргэж байна.
Та өөрийн барилгадаа хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалтыг хиймээр байна уу? Барилгын үнэ цэнииг юу өсгөдөг вэ? Байршил, чанар, дизайн, архитектурын зөв шийдэл зэргээс гадна хамгийн гол нь тав тух юм.
Бид өдөр тутам, хаана ч явсан ямар нэгэн дуу чимээнд өртөж байдаг. Харин эдгээр дуу чимээ нь аюултай хэмжээнд хүртлээ их байвал амархан ядарч стрессдэх, чих шуугих, толгой өвдөх гэх мэт таагүй байдал үүсгэдэг. Барилга баригдах, дотоод засал хийгдэх явцад уг асуудлыг шийдэх олон арга байдаг ч бид тэр бүр сайн мэддэггүй.
Өмнөх блогоороо бид орон сууцны дуу шуугиан, гар доорх материал болон зориулалтын бүтээгдэхүүнээр хэрхэн дуу шингээлтийг сайжруулж болох талаар мэдээлэл бэлтгэж оруулсан байгааг та ЭНД дарж уншаарай.

Харин энэ удаагийн блогоороо бид үйлчилгээний байгууллага, оффисын акустикийн тав тухыг бүрдүүлэхэд нэмэр болох мэдээллийг хүргэх гэж байна.
Та өөрийн барилгадаа хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалтыг хиймээр байна уу? Барилгын үнэ цэнииг юу өсгөдөг вэ? Байршил, чанар, дизайн, архитектурын зөв шийдэл зэргээс гадна хамгийн гол нь тав тух юм.
Онгоц болон галт тэрэгний буудал, кино театр, дуу бичлэгийн студи, концертийн танхим, зочид буудал, спорт заал, худалдаа үйлчилгээ, энтертайнмент төвүүд, караоке, диско бар гэх мэт бүх төрлийн үйлчилгээний газруудад үйлчлүүлэгч болон ажиллагсдынхаа тав тухыг хангахад дуу шингээх болон дуу тусгаарлах шийдлүүд зайлшгүй шаардлагатай.
Эдгээр шийдлүүд нь барилгыг гадны илүүдэл дуу чимээнээс тусгаарлах, дотор үүсч буй дуу чимээг ойлт үүсгэхгүйгээр шингээхэд зориулагдсан бүтээгдэхүүнүүд байдаг.
Акустикийн материал нь:
- Дуу тусгаарлах
- Дуу шингээх
- Чичиргээ багасгах гэсэн 3 төрлийн зориулалтаар ангилагддаг.
Та бүхэнд зарим дуу чимээ үүсгэгчийн хэмжээг сонирхуулбал:
Компрессор -130 децибел
Концерт, тоглолт 20 м зайнд-110 децибел
Машины дуут дохио 1 м зайнд -120 децибел
Хүний чанга хашгирах, чанга яриа - 60-80 децибел гэх мэт байдаг байна.
Зарим үйлчилгээний байгууллагын дуу чимээний түвшинг (Мягмар, Баасан гарагыг харьцуулсан) доор графикаар харуулав.
Дуу чимээний давтамжийг Гц-ээр
Дуу чимээний түвшинг Дб-ээр хэмжинэ. (дуу чимээний чанга сулыг илэрхийлэх хэмжих нэгж)

Сүүлийн үед манай хотын ихэнхи барилга худалдаа үйлчилгээний зориулалттай баригдаж байгаа бөгөөд түрээслэгч болон үйлчлүүлэгчийнхээ тав тухтай байдлыг хангахын тулд акустикийн бүтээгдэхүүнүүд зайлшгүй шаардлагатай байна. Зай талбайн том жижгээс үл хамаарч акустикийн материалуудыг ашигласнаар танхимд цуурайтах чимээ, цуурай багасгах, тоног төхөөрөмжөөс үүсч барилгын хана таазаар дамхиж чичиргээг багасгах, барилга руу орох гадна орчны дуу чимээг буруулах боломжтой. Ингэснээр үйлчилгээний байгууллагад хамгийн чухал асуудал болох үйчлүүлэгчийн тав тухыг хангаж чадах болно.Энэ нь нөгөө талаасаа бизнес эрхлэгчийн хувьд орлого, ашгаа нэмэгдүүлэх чухал хүчин зүйл болдог.
Хэрвээ та концертийн танхим, кино театр, зочид буудал, шөнйин клуб, ресторан, кафе зэрэг үйлчилгээний чиглэлээр бизнес эрхлэхээр төлөвлөж байгаа бол хана тааз шалаар дамжих дуу чимээ, танхимын дуу чимээ, чичиргээний, агааржуулалтаас гарах дуу, гэх мэт маш олон төрлийн акустикийн бэрхшээлүүдтэй учрах болно.
Барилгын зураг төсөл боловсруулах шатандаа дуу чимээ тусгаарлалтын шийдлийг гаргах нь хамгийн зөв юм. Нэгэнт баригдсан барилгад дахин акустикийн шийдлүүдийг боловсруулах нь илүү өртөг өндөртэй байдаг.

Ингээд та бүхэндээ барилга баригдсаны дараа ч дотоод заслын үед ашиглаж болох акустикийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.
1. Soundboard- дуу шингээх, тусгаарлах модны цуулдасан хавтан
Sounboard нь интерьерийн хана, таазны хавтан бөгөөд дуу шингээх, тусгаарлах зориулалттай. Суурилуулахын өмнө ба дараа ямар ч өнгөөр будаж болно, дээр нь дижитал хэвлэл, граффити хийх боломжтой мөн KM1 галын аюулгүй байдлын ангилалд багтсан.


2. Sonaspray – Шүршдэг акустик гадаргуу
Sonaspray нь өрөө тасалгаанд акустик орчныг бүрдүүлэх, шуугиан болон цуурайны үргэлжлэх хугацааг багасах зориулалтттай таазанд шүршдэг акустик материал юм. Хэлбэр болон өндрөөс үл хамааран ямар ч төрлийн гадаргуу дээр ашиглаж болдог тул спорт заал, шөнийн клуб зэрэг өндөр таазтай газар хамгийн тохиромжтой. Дуу шуугиан, цуурайны агаарт тархах, үргэлжлэх хугацааг багасгана.
Дунджаар NRC= 0.75 буюу гадаргуу дээр ирж буй дуу чимээний 75%-г шингээдэг.


3. Decor Acoustic – Байгалийн модны өнгөлгөөтэй акустик хавтан
Decor Acoustic хавтан нь электрон төхөөрөмжийн дугаралттай газруудад- хоум театр, студи, концерт танхим, хурлын өрөө, уулзалтын өрөө зэрэгт нэн түрүүнд зориулагдан бүтээгдсэн. Тансаг дизайн, чанар, өндөр зэрэглэлийн галын аюулгүй байдал, залгаас мэдэгдэхгүй угсралтын системтэй. Дуу шингээх өндөр чадвартай.


4. Soundlux – Дүүжин дуу шингээгч
Soundlux дүүжин дуу шингээгч нь өндөр таазтай тасалгаа танхимуудад тохиромжтой дуу шингээгч дүүжилдэг хавтангууд юм. Кабель/гинж ээр таазанд бэхэлдэг тул Soundlux хавтангуудыг стандарт дүүжин тааз хийх боломжгүй газруудад болон угсралт засварын ажлын дараа ч суурилуулж болдгоороо давуу талтай.


5. Akufon NG – Галын аюулгүй байдлын NG зэрэглэлтэй шатамхай бус дуу шингээгч хавтан
AKUFON NG акустик хавтангуудыг оффис, дуу бичлэгийн студи, бэлтгэлийн өрөө, кино театр, авто зогсоол, танхим гэх мэт байгууламжуудын хана, таазанд хэрэглэх боломжтой. Галын аюулгүй байдлын зэрэглэл маш өндөр.

Бусад акустикийн материал болон тэдгээрийн үзүүлэлт, зориулалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дараарай.
Таны бизнест амжилт хүсье!









