card
Блог, 

БАРИЛГЫН ФАСАД ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Барааны код: блог

Барилгын фасад бол тухайн барилгын характерийг тодорхойлох хамгийн эхний элемент бөгөөд барилгын үнэ цэнийг илтгэдэг нэрийн хуудас байдаг. Тэр ч бүү хэл том зураглалаар харахад “нэг барилга” тухайн хотынхоо нүүр царай болох боломжтой гэхэд хилсдэхгүй. 

 


Өмссөн хувцас маань бусдад бидний талаарх анхны сэтгэгдэл төрүүлдэгтэй адил барилгын гадна фасад нь тухайн барилгынхаа талаар анхны сэтгэгдэл үлдээдэг гол элемент юм. Бид зуны халуунд нимгэн хувцас өмсч, өвлийн хүйтэнд зузаан хувцасладаг бол барилгын хувьд он удаан жилийн турш байгаль, цаг уур, температурын өөрчлөлт, гадны элдэв нөлөөллийг нэг л “хувцастайгаа” давдаг.

           Фасадыг эдэлгээний хугацаанд засварлах, солих нь маш өндөр зардалтай байдаг тул эхнээсээ фасадаа сонгохдоо дизайны боломж, өнгө үзэмж, барилгын консепттой зохицож байгаа эсэх, гадны нөлөөнд тэсвэрлэх чанар зэрэг олон үзүүлэлтүүдийг харгалзан үзэх хэрэгтэй.

 

Photo: Wallis Annenberg Center, Beverly Hills, USA  Facade: Swisspearl Reflex Autumn Leaves 9270

Барилгын фасад нь үндсэн хоёр үүрэгтэй: гоо зүйн  болон гадны нөлөөллөөс барилгыг хамгаалах үүрэг.  

            Цаг уурын эрс тэс нөхцөл, гадаад орчны нөлөөлөлд барилгын фасад өнгө үзэмж, хэлбэрээ анхны хэвээрээ хадгалж чадаж байгаа эсэх, дулаан хадгалалт, дуу тусгаарлалт, агаарын солилцоо явагддаг байх эсэх нь тухайн фасадны чанарыг тодорхойлно.

Барилгын фасадны материал сонгохдоо юуг анхаарах вэ? 

  • Урт хугацааны эдэлгээнд тэсвэртэй байдал 
  • Ус, чийгийг тэсвэрлэх чадвар
  • Галд тэсвэртэй байдал
  • Эрчим хүчинд хэмнэлттэй байдал
  • Өнгө үзэмж, бүтэц
  • Байгаль орчинд ээлтэй байх г.м

 

Photo: Giant Interactive Group, Shanghai, China     Facade: Swisspearl Carat Black Opal 7020R, Onyx 7099, Xpressiv Dark Grey 8220

Photo: Facade McDonalds & gas station, Batumi, Georgia     Facade: Products Max Compact Exterior | F-Quality, Surfaces NT, Decors 0085 White , 0080 Black

Photo: Multipurpose Hall, Lovund, Norway    Facade: Swisspearl Carat Black Opal 7021, 7025, Coral 7031, Azurite 7040, 7043, Jade 7052, Amber 7083, REFLEX Silver 9000, Platinum 9020

Photo: House XL, Slovenia    Facade: Swisspearl Largo Nobilis Black N 012

                                                                              

Photo: Industrias Yuk, Spain  Facade: Fundermax Max Compact Exterior | F-Quality, 0394 Moonwalk

 

Ventilated façade буюу

Агаар сэлгэлтийн системтэй фасад гэж юу вэ?

         

        Дулаалга болон фасадны хавтан хооронд агаарын солилцоо явагдах зайтай системийг ventilated facade буюу агаар сэлгэлтийн системтэй фасад гэж нэрлэдэг. Орчин үед гадны орнууд агаар сэлгэлтийн системтэй фасадыг түлхүү сонгох болсон.

Агаарын даралтын нөлөөгөөр уг зайгаар агаарын солилцоо явагддаг тул барилгын ашиглалтаас үүдэх чийгийг чөлөөтэй гадагшлуулж, хөлрөлтийг багасгадаг. Мөн бороо ба чийгнээс үүсэх хөгц, мөөгөнцөр зэрэг сөрөг нөлөөллөөс сэргийлнэ.

  1. Үндсэн хана  

  2. Арын систем

  3. Дулаалга

  4. Агааржуулалтын үе 

  5. Фасадны хавтан  

Photo: Swisspearl ventilated facade system 

 

Нүхэлгээ цоолбортой фасад 

Ямар ч төрлийн цоолбор, нүхэлгээ нь барилгын фасаданд ер бусын эффект нэмэхээс гадна гүйдэг хаалт, гэрэлтүүлэг, нарны хаалт,  салхины хаалт, тусгаарлагч, дуу шингээгчийн үүргийг гүйцэтгэх эсвэл 100% гоёлын зориулалттай ч байж болно.

Нүхэлгээ, цоолбортой фасадны тусламжтайгаар барилгын фасадыг хэрхэн сонирхолтой, үр ашигтай, энергид хэмнэлттэйгээр шийдэж болохыг дараах төслүүдээс хараарай. 

Photo: Bus Station, Velenje, Slovenia   Facade: Swisspearl Carat Custom color Onyx 7236

Photo: Bus Station, Velenje, Slovenia   Facade: Swisspearl Carat Custom color Onyx 7236

Photo: Denver Botanic Gardens, USA       Facade: Swisspearl Carat Black Opal 7020R

 

Photo: AMART-Living - Residential development in Vienna, Austria 

Facade: Fundermax, Max Compact Exterior | F-Quality,  0160 Dark Afro , 0168 Akro Rust

Photo: Passiv residential neighborhood, Wien      

Facade: Fundermax, Max Compact Exterior | F-Quality,  0647 Golden Yellow , 0725 Yellowish Green , 0687 Maize   

    

         

Photo: Collège Cesaria, France     

Facade: Max Compact Exterior | F-Quality

 

Photo: Office building Tagus Gas, Parque de Negocios do Cartaxo, Portugal       Facade: Swisspearl Carat Onyx 7099

Photo: MSU Davis Harrington Welcome Center, Missouri State University, Springfield, USA      Facade: Swisspearl Carat Onyx 7090

Photo: MSU Davis Harrington Welcome Center, Missouri State University, Springfield, USA     Facade: Swisspearl Carat Onyx 7090

 

Photo: BIOCentar Zagreb, Croatia 

Facade: Fundermax Max Compact Exterior | F-Quality,  0085 White

 

    

Дизайны эрх чөлөө- Барилгын фасад дээрх дижитал принт

Хүссэн зураг, дизайнаа фасадан дээрээ хэвлүүлэн гаргах "дижитал принт" технологийн тусламжтайгаар та өөрийн барилгадаа цор ганц, дахин давтагдашгүй өнгө төрхийг бүтээх боломжтой. 

 

                                                         

Австрийн Fundermax бренд нь компакт хавтан дээрээ таны хүссэн дизайныг буулгах боломжийг Individual décor Дижитал принт технологиороо олгож байна. Дижитал принт нь үндсэн хавтангийн чанар, үзүүлэлтэнд нөлөөлөхгүй бөгөөд орчны нөлөөлөлд тэсвэрлэх чадвар, давуу талууд нь хэвээр хадгалагдана.

                                                                                                         

                                                                                                                         Photo: Fundermax Individual Decor хавтангийн форматын төрөл 

 

Photo: Baumit, Klagenfurt, Austria

Facade: Fundermax Max Compact Exterior | F-Quality, Individualdecor

 

     

Photo: Elementary school with notes on the facade, Austria     

Facade: Fundermax Max Compact Exterior | F-Quality, Individualdecor

 

 

 

Photo: Clientis Bank Leerau, Switzerland     

Facade: Fundermax Max Compact Exterior | F-Quality, Individualdecor

 

 

 

Photo: Optimum Outlet, Turkey     

Facade: Fundermax Max Compact Exterior | F-Quality, Individualdecor             

Photo: Muzeiko children's museum, Sofia, Bulgaria     

Facade: Fundermax Max Compact Exterior | F-Quality, Individualdecor   

             

Render Trade LLC нь Агаар сэлгэлтийн системтэй-- Швейцарийн Swisspearl брендийн fiber cement, Австрийн Fundermax брендийн компакт хавтангуудыг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр нийлүүлдэг ба техникийн дагуу суурилуулалт хийх үйлчилгээ үзүүлж байна.