card
Блог, 

АКУСТИКИЙН ТАВ ТУХ: ДУУ ЧИМЭЭ БИДНИЙ АМЬДРАЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Барааны код: blog-03

Энэ удаагийн блогтоо бид акустик тав тух гэж юу вэ? мөн орон сууцны болон оффисийн дуу чимээ танд хэрхэн нөлөөлдөг, үүнийг шийдэх ямар аргууд байдаг талаар мэдээлэл хүргэе. Эргэн тойронд байгаа хэт их чимээ  шуугиан нь бидний бие махбод болон сэтгэл зүйн эрүүл мэндэд аажим аажмаар хүчтэй сөрөг нөлөө үзүүлсээр байдаг.

Хөрш айлуудын чимээ шуугиан гэр бүлийн тань тайван байдал, амралтанд саад болж байна уу?

Эсвэл бяцхан хүүхдүүдийн тань гүйлдэх доргилтын чимээ доод айлыг тань бухимдуулж байх вий гэж санаа зовон сууна уу?

Магадгүй оффис, ажлын байран дахь хэт их дуу чимээ, цуурайталтаас болж хурал хийхэд төвөгтэй байдал үүсч мөн анхаарал тань төвлөрөхгүй ажиллахад саад болж байна уу? 

Хэрэв тийм бол бидний энэ нийтлэлд анхаарлаа хандуулаарай.

 


ДЭМБ-ын гаргасан удирдамжийн дагуу хүрээлэн буй орчны дуу чимээ нь унтлагын өрөөнд 30 дБ -ээс бага байхыг зөвлөдөг бөгөөд энэ хэмжээнээс хэтэрвэл хүний эрүүл мэнд, нойронд сөргөөр нөлөөлдөг байна.

 Харин ажиллах, амрах орчны дуу чимээний стандарт хэмжээ нь:

  • өдрийн 07:00–23:00 цаг буюу 16 цагийн дундажаар 50-60 дБ,
  • шөнийн 23:00–07:00 цаг буюу 8 цагийн дундажаар 40 дБ-ээс хэтрэхгүй байх ёстой гэж тус тус үздэг.

Дээрх зурганд биднийг хүрээлдэг зүйлсийн үүсгэдэг дуу чимээний үзүүлэлтийг "Децибэлээр" харуулав.   

Гудамжинд машины дуут дохиог замбараагүй хэрэглэх, орон сууцанд шөнийн цагаар чанга хөгжим тавих, хүүхдүүд гүйлдэх, чангаар хэрэлдэх зэрэг бидний эргэн тойронд илүүдэл чимээ маш их байдаг. Гэвч та эдгээр үйлдлүүд эргэн тойрны хүмүүс болон танд хэрхэн нөлөөлж, стресс үүсгэж байгааг анзаардаг уу. Нэг талаас бидний ухамсаргүй үйлдэл, нөгөө талаас барилгын акустикийн чанар үзүүлэлт муу байгаагаас олон асуудлууд үүсч байна. Та байр авахдаа эсвэл офис түрээслэхдээ тухайн барилгын компани акустикаа яаж шийдсэн талаар асууж үзсэн үү? Хэрэв үгүй бол дараагийн удаад анхаарч үзэхийг зөвлөж байна.

 

Өрөөний дуу чимээг хэрхэн тусгаарлах, шингээх боломжтой вэ?

Дуу тусгаарлах, шингээх материалуудыг ашигласнаар акустикийн чанарыг сайжруулах боломжтой бөгөөд айл бүрт байдаг зүйлсийг ашиглан дуу чимээний чанарыг тодорхой хэмжээнд сайжруулах эсвэл зориулалтын акустикийн материалуудыг сонгон асуудлаа бүрэн шийдвэрлэх боломжтой.  

Юуны өмнө ямар дуу чимээ танд сөргөөр нөлөөлж байна, хаанаас үүсч, хаагуур дамжин орж ирж байгаа вэ гэдгийг олж мэдэх нь чухал. Жишээ нь: Хөрш айл болон цонхоор дамжин гадна орчноос ирж буй шуугианыг багасгахын тулд дуу тусгаарлах арга хэрэглэнэ, харин өрөөн доторх цуурай, шуугианыг багасгахын тулд дуу шингээх аргыг сонгоно.

 

Гар доорх материал ашиглах:

1. Хивс

Энгийн зүйлээр гэрт цуурайтах дуу чимээг багасгах нэг арга бол аль болох зузаан том хивс дэвсэх юм. 

2. Хөшиг 

Материал, текстур бүрийн дуу шингээх чадвар өөр өөр байдгаас гадна зузаанаасаа бас шалтгаалдаг. Тиймээс хөшиг сонгохдоо ноос, хамба, хилэн материалуудыг сонговол дуу шингээх чадвар нь арай өндөр байдаг.   

3. Гэртээ зөөлөн тавилга нэмэх 

Өрөө хоосон, тавилга цөөн байх тусам дуу илүү цуурайтдаг. Энэ нь хатуу гадаргуу дээр дуу ойдогтой холбоотой. Шинэ, хоосон өрөөнд цуурай ихтэй байдаг шүү дээ. Харин зөөлөн гадаргуу нь хатуу гадаргууг бодвол дуу шингээх чанар илүү байдаг учир гэрээ аль болох зөөлөн тавилгаар дүүргэвэл цуурайталт харьцангуй бага байх болно. 

4. Ханандаа чимэглэл өлгөх

Зөөлөн тавилганаас гадна өрөөний дуу шингээлтийг сайжруулах бас нэгэн арга бол даавуу, эсгий, сүлжмэл материалтай чимэглэл, хивсэнцэр ханандаа өлгөх. Учир нь хатуу, нягт гадаргуу дээр дуу ойж цуурайтдаг бол эсрэгээрээ зөөлөн, сийрэг гадаргуу нь дууг өөртөө шингээдэг. 

 

Дээр танилцуулсан аргуудыг ашигласнаар өрөө тасалгааны дуу чимээний үзүүлэлтэд үзүүлэх нөлөө нь зориулалтын дуу тусгаарлах, шингээх материалуудтай харьцуулахад тийм ч их биш. Гэрийн тав тух, акустикийн чанарыг өндөр түвшинд байлгая гэвэл зориулалтын акустикийн материалуудыг ашиглах нь илүү үр дүнтэй. 

 

Зориулалтын бүтээгдэхүүн ашиглах:

Та бүхэнд Рендер Трейд ХХК-ийн ОХУ-аас оруулж ирдэг Акустик групп компаний дуу шингээх, тусгаарлах бүтээгдэхүүнүүдээс санал болгож байна.

1. Шалны доргилт болон дуу тусгаарлах Shumanet 100 Hydro:

Shumanet 100 Hydro шалны акустик материал нь 24дб хүртэлх дуу чимээ, цохилтыг тусгаарладаг. Мөн ус чийгний давхар хамгаалалттай.


2. Дуу тусгаарлах ZIPS хавтан:

Дуу тусгаарлах ZIPS хавтан нь хана, таазанд хэрэглэх боломжтой. Ашиглах зориулалтаараа дотроо хэд хэдэн сонголттой бөгөөд 18дб хүртэл дууг тусгаарладаг.

 

3. Sonaspray 

Sonaspray нь таазанд ашиглах боломжтой дуу шингээдэг шүршдэг акустик гадаргуу. Дунджаар NRC= 0.75 буюу гадаргуу дээр ирж буй дуу чимээний 75%-г шингээдэг.  Материал, хэлбэрээс үл хамааран бүх төрлийн гадаргуу дээр шүршиж хэрэглэдэг. 

 

4. Soundboard

SOUNDBOARD  нь хана, таазанд ашиглах боломжтой модны үртсэн, дуу шингээх хавтан. Дуу шингээлт дунджаар aw=0.75

 

5. Decoustic & Decor Acoustic

DECOUSTIC (нягтрал ≥1000кг/м3) болон DECOR ACOUSTIC  (нягтрал 750-760кг/м3)  – хана, таазанд ашиглах боломжтой дуу шингээх акустик хавтан.

Дуу чимээ бол амьдрах ажиллах орчны чанарыг тодорхойлдог гол хүчин зүйлсийн нэг байдаг тул одоогийн амьдарч байгаа эсвэл худалдан авах гэж буй байрандаа акустикийн ямар материал хэрэглэсэн, дууны чанар хэр вэ гэдгийг анхаарч үзэх, мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авахыг зөвлөж байна. 

ОХУ-ын Акустик группийн дуу тусгаарлах, шингээх материалуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.